About Эрдэнэчимэг Ө

This author has not yet filled in any details.
So far Эрдэнэчимэг Ө has created 81 blog entries.

Тэтгэврийн Ууган Сан Park place оффист нүүж ирлээ.

Тэтгэврийн ууган сан Express tower оффисоос нүүж Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд, Энхтайваны гүүрний зүүн талд байрлах Park Place оффисийн 12 давхарт Голомт банкны СААХ-тэй хамт байрлаж байна. Бидэнтэй 70111646 /1679, 1728/ утсаар холбогдоно уу.

2020-03-12T18:28:06+08:002018-06-05|Мэдээ|

Д. ОЮУН: ЭРТ МЭДСЭН БОЛ АШТАЙ ЮУ ГЭЖ БОДДОГ ЮМ.

Тэтгэврийн ууган сангийн Гүйцэтгэх захирал Ж.Хишигжаргал сар шинэ тохиож байгаатай холбогдуулан байгууллагаас олгож буй боломжийг ухаалгаар хүртэж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, сангийн үндсэн зорилгынхоо дагуу тэтгэврийн хуримтлалаа авсан Д.Оюунд цаашдын амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, гарын бэлэг гардууллаа. Энэ үеэр Д.Оюун эгчтэйгээ цөөн хором ярилцсан юм.  Хүний амьдрал баялаг шүү дээ. Та өөрийн ажил амьдралын түүхээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?  Би Архангай аймгийн уугуул. 1982 онд Дарханы Ахуйн үйлчилгээний ТМС-д суралцаж төгсөөд Архангай аймгийн ахуйн [...]

2020-03-12T18:28:06+08:002018-02-23|Мэдээ|

ТУС 2017 оны өгөөжөө хуваариллаа

Хөрөнгө оруулалт ба багцийн хуваарилалт Тэтгэврийн Ууган Сан /цаашид “Сан” гэх/ 2014 оны 1-р сарын 1-нээс гишүүддээ хөрөнгө оруулалтын ялгаатай түвшин бүхий эрсдэл өгөөжийн гурван төрлийн багцуудыг санал болгож эхэлсэн. 2017 оны хувьд нийт гишүүдийн 38,7% нь 1-р багц,  33,8% нь 2-р багц,  27,5% нь 3-р багцыг сонгосон байна. Сангаас гишүүдийн хуримтлалыг дараах байдлаар байршуулан хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэн хөрөнгө оруулалтыг хийсэн. Өгөөж 2017 онд Сан гишүүдийн хуримтлалыг Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлогын дагуу хөрөнгө оруулалтын менежмент хийж 1.04 тэрбум [...]

2020-03-12T18:28:06+08:002018-02-06|Мэдээ|

Гишүүдийн төлөгдөөгүй хураамжийг өгөөжөөс нөхөж суутгахаар боллоо

Гишүүнчлэлийн журам батлагдсантай холбогдуулан гишүүдийн хуримтлалын мэдээллийг шүүж, 2010 оноос 2017 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэлх төлөгдөөгүй гишүүний хураамжийг тооцож 2017 онд хуваарилагдах өгөөжөөс суутгахаар боллоо. 2013 оны 2 сар хүртэлх гишүүний хураамж сарын 1000 төгрөг, 2013 оны 2 сараас өнөөдрийг хүртэлх гишүүний хураамж сарын 2000 төгрөг. Цаашид ээлжийн амралттай, чөлөөтэй, жирэмсний амралттай, идэвхгүй гишүүдийн төлөгдөөгүй гишүүний хураамжийг тооцож тухайн онд хуваарилагдах өгөөжөөс суутгаж байхаар боллоо. Холбогдох шийдвэрийг эндээс үзнэ үү.

2018-06-19T09:35:45+08:002018-01-29|Мэдээ|

ТУС ТББ-ын Ерөнхий нөхцөл, Хуримтлал олгох журам шинэчлэгдэн батлагдлаа

Тэтгэврийн Ууган Сан ТББ /“Сан”/ нь дотоод дүрэм журмаа сайжруулан, тэдгээрийг Сангийн гишүүн байгууллага болон гишүүдэд тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор 2017 оны 10 сарын 27-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Сангийн Ерөнхий нөхцөл болон Хуримтлал олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулж 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна. Та бүхэн шинэчлэгдсэн Ерөнхий нөхцөл , Хуримтлал олгох журам -тай танилцана уу.

2018-06-19T09:36:09+08:002018-01-29|Мэдээ|