About Эрдэнэчимэг Ө

This author has not yet filled in any details.
So far Эрдэнэчимэг Ө has created 82 blog entries.

ТУС-ийн гишүүдийн анхааралд!

Тэтгэврийн Ууган Сан 2022 оны Бүх гишүүдийн хурлаараа нийт гишүүдтэйгээ Багц сонголтын гэрээ шинэчилсэн. Гэрээ шинэчлэх ажил 4-р сарын 22-ны /Баасан/ өдөр дуусах тул гэрээгээ шинэчилж амжаагүй гишүүд 22-ны өдрийн дотор гэрээгээ шинэчилж ирүүлнэ үү. Анхаарах нь: - Багц сонголтын нөхцөл бүрэн өөрчлөгдсөн тул гишүүн бүр багц сонголтын гэрээг заавал шинэчлэх шаардлагатай. - 4 сарын 22-ны өдрөөс хойш ирсэн гэрээг бүртгэх боломжгүй. - www.tus.mn сайтад гишүүний эрхээрээ нэвтэрч гэрээг татаж аваад бөглөөд эх хувиар өгөх боломжгүй бол скайнердаж info@tus.mn хаягт [...]

2022-04-19T08:40:01+08:002022-04-19|Мэдээ|

Тэтгэврийн Ууган Сангийн хөрөнгө оруулалтын багцын нөхцөл өөрчлөгдлөө.

Тэтгэврийн Ууган Сан /Сан/ 2010 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа Бүх гишүүддээ нээлттэй, ил тод байх зарчмыг баримтлан жил бүрийн 3-р сарын 31-ний өдрийн дотор Бүх гишүүдийн хурлаа зарлан хуралдуулж ирсэн. Энэ жилийн ээлжит хурлаараа бид дараах асуудлуудыг танилцуулж байна. Үүнд: 2021 оны жилийн тайлантай танилцах Хөрөнгө оруулалтын багцын нөхцөл өөрчлөгдсөн тухай Тэтгэврийн хуримтлалын гэрээг шинэчлэн байгуулах Сангийн гишүүд та бүхэн Бүх гишүүдийн хуралдаа идэвхтэй оролцож хөрөнгө оруулалтын багц сонголтын гэрээгээ  шинэчлээрэй. Бүх гишүүдийн хурлын танилцуулга, оролцох заавар. Сангийн гишүүн та [...]

2022-03-25T19:13:17+08:002022-03-24|Мэдээ|

Тэтгэврийн Ууган Сан 2021 оны хөрөнгө оруулалтын үр дүнгээ тооцож, гишүүддээ өгөөж хуваариллаа

Тэтгэврийн Ууган Сан нь сайн дурын үндсэн дээр санд гишүүнээр нэгдэн орсон бүх гишүүн байгууллагын ажилтнууд, иргэнийг тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөлөгдөх, сангийн гишүүнчлэлээс сайн дураар гарах үед тэтгэврийн нэмэлт орлоготой байх нөхцөлийг хангах хуримтлалтай болгох, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүй байх зорилготой. Бид энэхүү зорилгын хүрээнд гишүүдийнхээ хуримтлалыг тэдний сонгосон багцын дагуу аль болох найдвартай бөгөөд харьцангуй өндөр өгөөж олох боломжтой хөрөнгө оруулалтад оруулж,  санхүүгийн тайлан, хөрөнгө оруулалтын үр дүнгээ Хяналтын зөвлөл болон хөндлөнгийн аудитаар [...]

2022-02-11T17:21:46+08:002022-02-11|Мэдээ|

Тэтгэврийн Ууган Сангийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Г.Ганболд Гавъяат эдийн засагч боллоо.

Ардчилсан Үндсэн Хууль баталсны 30 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын төр, нийгмийн салбар бүрт олон жил, үр бүтээлтэй ажиллаж, эх орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст Монгол улсын Ерөнхийлөгч төрийн дээд одон медаль гардууллаа.Эдгээр эрхэм хүмүүсийн тоонд Ардын их хурлын депутат асан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан, Голомт банкны Ерөнхийлөгч, Тэтгэврийн Ууган Сан ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах Зөвлөлийн дарга Г.Ганболд зүй ёсоор орж МОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ цол тэмдгээр шагнагдлаа. Тэтгэврийн Ууган Сан [...]

2022-01-14T08:42:01+08:002022-01-14|Мэдээ|

А.Ариунзаяа: Хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд нэг алхам урагшилж чадлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагыг та бүхэндээ толилуулж байна.  Энэ хууль нь хүн бүрийн амьдралд нөлөөлж байдаг, заавал мэдэх хуулиудын нэг тул энэ ярилцлагаас товч тодорхой ойлголт аваад үргэлжүүлэн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгатай танилцаарай гэж эрхэм уншигчдаа зөвлөе.  /Тэтгэврийн Ууган Сан/ А.Ариунзаяа: Хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулахын тулд нэг алхам урагшилж чадлаа   Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс [...]

2022-01-07T09:11:21+08:002022-01-07|Мэдээ|