Та сард 5.1 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой …
Голомт банк, Бодь групп 2010 оны 7 сарын 2-ны өдөр Тэтгэврийн Ууган Санг /ТУС/ үүсгэн байгуулснаас хойш хэдийн 9 жилийг үджээ. ТУС гишүүдийнхээ итгэл, үүсгэн байгуулагчдынхаа дэмжлэгээр өнөөдөр 8 гишүүн байгууллагын 6,3 тэрбум төгрөгийн хуримтлал бүхий 1387 гишүүнтэй, Монгол улсдаа жишиг болохуйц хувийн тэтгэврийн сан болсон байна. Энэ хугацаанд манай гишүүд ТУС-аасаа ямар үр өгөөж хүртэж, ямар боломжийг өөртөө бий болгож байгааг дундаж хуримтлалтай нэгэн ажилтны бодит жишээгээр уншигч танд танилцуулая. Хувь хүний нууцыг хадгалах үүднээс түүнийг Баяраа гэж нэрлэлээ. [...]