Голомт банкны хамт олондоо 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье

Сайн дурын үндсэн дээр санд нэгдэн  орсон ажилтнуудад тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөгдөх үед нэмэлт тэтгэврийн  хангалттай орлоготой байх нөхцөлийг хангах хуримтлал бий  болгох үндсэн зорилготой Тэтгэврийн Ууган  Сан үүсгэн байгуулагдсанаар Монгол улсын нийгэм эдийн засгийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээж, Монгол улсад мэргэжлийн хувийн тэтгэврийн сан үүсч, хөгжих үндсэн суурийг тавьсан. Өнөөдрийн байдлаар санд нийт 10 гаруй байгууллага  гишүүнчлэлээр элсэж, 1300 гаруй ажилтнууд ажил олгогчын дэмжлэгтэйгээр ирээдүйн тэтгэврийн хуримтлалыг бий болгож нийт 4,4 тэрбум төгрөгийн хуримтлалтай, [...]

2018-06-19T10:30:41+08:002015-03-09|Мэдээ|

Эрсдэл өгөөжийн багц солих хүсэлтээ илгээнэ үү

Тэтгэврийн Ууган Сан  анх 2010 оны 07 сарын 02-нд  үүсгэн байгуулагдаж эдүгээ 5 дахь жилдээ үйл ажиллагаа амжилттай явуулж  байна.  Өнгөрсөн 2014 онд нийт 10 гишүүн байгууллагатай, 1300 гаруй гишүүдтэй, сангийн нийт хуримтлалын хэмжээ 4,4 тэрбум төгрөгт хүрсэн амжилттайгаар тайлант оныг үдэж байна. Сан үүсгэн байгуулагдсанаас  хойш жил  бүр  нийт гишүүддээ тухайн жилийн үр дүн, үйл  ажиллагаагаа тайлагнаж гишүүдийн төлөөллийг оролцуулан  бүх гишүүдийн хурлыг амжилттай зохион  байгуулж ирсэн бөгөөд 2015 онд БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ-ыг сангийн www.tus.mn  цахим хуудсаар дамжуулан онлайнаар болон нийт гишүүдийн төлөөллийг [...]

2020-03-12T18:28:07+08:002015-02-11|Мэдээ|

Бүх гишүүдийн хурал 2015

ТУС сан 2010 онд үүсгэн байгуулагдсанаас хойш жил бүр сангийн нийт гишүүдэд тухайн жилийн үр дүн, үйл ажиллагаа тайлагнаж, гишүүдийн төлөөллийг оролцуулан бүх гишүүдийн хурлыг уламжлал болгон амжилттай зохион  байгуулж ирсэн. 2015 оны БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ сангийн цахим хуудсаар дамжуулан онлайнаар болон салбар нэгжүүдийн төлөөллийг биечлэн оролцуулах гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулагдана. Гишүүд та бүхэн онлайн хуралд оролцохын тулд сангийн цахим хуудас www.tus.mn-д нэвтрэн орж сангийн 2014 оны жилийн тайлантай танилцаж санал сэтгэгдлээ info@tus.mn хаягаар ирүүлж хуралд оролцох боломжтой. Мөн [...]

2018-06-19T10:25:02+08:002015-02-11|Мэдээ|

Байгууллагын тэтгэврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

ТУС сангаас байгууллагуудад тэтгэврийн хуримтлалын хөтөлбөрийг бий болгож өгөх шинэ үйлчилгээг санал болгож  байгаа  билээ. Ажилтнуудынхаа нийгмийн хамгааллын асуудал, ирээдүйн санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг  хангах, ажилтнууддаа хуримтлал үүсгэх сонирхолтой байгууллагууд хамтран ажиллахад  нээлттэй  юм. ТУС сангийн хувьд  энэ сарын 24-ны өдөр Дархан хот  дахь ХААИС-ын багш  ажилтнуудад байгууллагын тэтгэврийн хуримтлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан нэг өдрийн сургалтыг  амжилттай зохион  байгууллаа. Сургалтанд  нийт  80 гаруй ажилтнууд хамрагдсан  ба хувийн тэтгэврийн сангийн талаар мэдээ мэдээллийг хүргэлээ.

2016-07-15T12:19:41+09:002014-11-24|Мэдээ|

Хөрөнгө оруулалтын сангийн анхдугаар панел хэлэлцүүлэг болж өндөрлөлөө

Люксембургийн Вант Улс, Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн салбарын чадавхийг дээшлүүлэх төслийн буцалтгүй туслалцаагаар, Хөрөнгө Оруулалтын Сангийн Менежментийн сургалт, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэгийг 2014 оны 11 сарын 21-ны өдөр Банк Санхүүгийн Академийн байранд зохион байгуулагдлаа. “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН САЛБАРЫГ ШИНЭЭР  БУЙ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХЭД ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮН ТУРШЛАГЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ” сэдэвт панел хэлэлцүүлэгт АTTF байгууллагын зөвлөх Ноён Деклан.О, СЗХ-ны Санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Долгорсүрэн, Монгол Банкны хяналт шалгалтын газрын шалгагч Ч.Даваажав, Судлаач Л.Бямбаа, Голомт банкны Тэтгэврийн сангийн [...]

2018-06-19T10:32:50+08:002014-11-21|Мэдээ|