Тэтгэврийн шинэ тогтолцоо
Одоо үйлчилж буй Нийгмийн даатгалын тогтолцоо 1995 оноос эхлэлтэй бөгөөд өдгөө 18 жил болж байна. Энэ хугацаанд Монголын эдийн засгийн хөгжил, амьдралын хэв маяг, ихээхэн өөрчлөгдсөн билээ. Улсын хэмжээнд нийт 334600 иргэд 734 тэрбум төгрөгийн тэтгэвэр авч, нэг иргэнд сард 183 мянган төгрөгийн тэтгэвэр ногдож байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нэг өрхийн сарын дундаж орлого 1 сая 62 мянган төгрөг. Үүнээс 55 хувь нь цалин хөлсөөр, 155 мянган төгрөг буюу 15 хувь нь улсаас авч байгаа тэтгэвэр тэтгэмж юм. Хөдөлмөрийн хөлсний [...]