Мэдээ, мэдээлэл
Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцлоо
Тэтгэврийн ууган сан нь сангийн Хөрөнгө оруулалт, эрсдэлийн удирдлагын бодлого, гишүүдийн хөрөнгө оруулалтын сонголтын хүрээнд сангийн хуримтлалыг дотоодын болон гадаадын зах зээл дээрх санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийж ажилладаг.
Өнгөрсөн сард сангийн хөрөнгө оруулалттай дотоодын […]
Тус сангийн бүх гишүүдийн хурлын тухай
ТУС сангийн бүх гишүүдийн хурал 2016.03.09-2016.03.18-ны хооронд сангийн цахим хуудас, Голомт банкны дотоод сүлжээ, гишүүдийн и-мэйл хаягаар дамжуулан цахим хэлбэрээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Сүлжээнд холбогдох боломжгүй Голомт Банкны ажилтнуудад биечлэн очиж хурлын материалыг танилцуулж тухайн гишүүдийн […]
МУ-ын эдийн засгийн форум 2016-д амжилттай оролцлоо
“Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн чуулган-2016” гуравдугаар сарын 30-31-ний өдрүүдэд Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Нийгмийн даатгалын шинэчлэл салбар хуралдаан зохион байгуулагдав
Хуралдааны хөтлөгч: Н.Монсор, Ю ЭМ […]
Хуримтлалын хувь, хэмжээ 2 хувь боллоо
ТУС сан нь анх ажил олгогч ажилтнуудын санаачлагаар тэдгээрийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангах гол зорилготой үүсгэн байгуулагдаж байсан. Өнгөрсөн хугацаанд ТУС санд нийт 1800-аад ажилтан гишүүнчлэлээр элсэж ажил олгогчийн дэмжлэгтэйгээр урт хугацааны хуримтлал бий болгожээ.
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.