Мэдээ, мэдээлэл
Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Тэтгэврийн Ууган Сан (ТУС)-ийн 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталгаажуулсныг танилцуулж байна.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнх-Эрдэнэ, Ж.Хишигжаргал нар нь сангийн гишүүнээс гарсан тул Удирдах зөвлөлийн […]
Тэтгэврийн Ууган Сангийн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхжаргал томилогдлоо
Тэтгэврийн Ууган Сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж. Хишигжаргал нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Н.Мөнхжаргал 2021 оны 6 сарын 8-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар томилогдлоо.
2016 […]
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮН ГАРЛАА
ТУС-ийн Бүх гишүүдийг төлөөлөх Удирдөх зөвлөлийн 2 гишүүнийг сонгох ээлжит сонгуульд 7 нэр дэвшигч хүсэлтээ ирүүлж, тэдгээрийн танилцуулгыг сангийн www.tus.mn цахим хуудас дээр 2021.03.02-өдрөөс байршууллаа. 2021.03.15-ны өдөр Г.Цолмон-Од нэрээ татсан тул дараах 6 нэр дэвшигч сонгуульд өрсөлдлөө. […]
Ажилтны хуримтлал
Хуримтлалын тооцоолуур

Гишүүдийн сэтгэгдэл
“Хүн ахмад насанд хүрч ажлаасаа чөлөөлөгдөхөд надад юу үлдэж байна даа гэж боддог юм шиг байна. Миний асуултанд ТУС сан хариулт өгсөн. Төрийн байгууллагад ажилласан үеийн нөхөд минь их мөнгө авсанаа ярьдаг л юм. Гэхдээ ТУС сангийн үлдээсэн сэтгэгдэл нь агуу байсан”
ТУС санг анх үүсгэн байгуулахад нь элсэн орж өөрийн тэтгэвэртээ зориулан хуримтлал бий болгоод эдүгээ бүтэн 6 жил өнгөрсөн байна. Хэдийгээр миний хувьд тэтгэвэрт гарах нас хараахан болоогүй ч ажил олгогчоос өгсөн боломжийг ухаалгаар ашиглаж тэтгэврийн хуримтлалаа аль болох эрт эхэлсэн нь үнэхээр нүдээ олсон.
Анх манай банкнаас Тэтгэврийн Ууган Санг байгуулахад бид бүхэн санаа нэгтэйгээр элсэн орж ирээдүйдээ хөрөнгө оруулж байсан нь эдүгээ 10 гаруй жил болжээ. Тэтгэврийн Ууган Сан жил бүр оны үр дүнгээ тооцож, гишүүддээ хөрөнгө оруулалтын өгөөж хуваариллаа гээд и-мэйлээр мэдээ ирэхэд бид хамт олноороо ярилцаж их баярладаг байж билээ. Ямар ч байсан би энэ хуримтлалдаа тууштай байх юм шүү гэдэг зорилгодоо хүрсэн.Өнгөрсөн жил гавьяаныхаа амралтыг авахдаа улсын тэтгэвэр дээрээ Тэтгэврийн Ууган Сангаас хувийн тэтгэвэр авсан. Бидэнд ийм сайхан боломжийг олгосон үүсгэн байгуулагч болон үе үеийн ажилтнууддаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.