Дарамт болсон тэтгэврийн зээл
2014, 2015 онд тэтгэврийн зээлийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 300 гаруй мянган ахмад настны 200 орчим мянга нь зээлтэй гэсэн тоо бий. Хувьчлаад үзвэл, тэтгэврийн насны ахмадуудын 90 гаруй хувь нь дэвтрээ барьцаалан зээл авчээ. Энэ бол тэтгэвэр олгож буй банкуудын буруу биш. Иргэд хүссэний үндсэн дээр л тэд зээл олгож байгаа хэрэг. Харин ахмадууд үнэхээр шаардлагатай зээлээ авч, зорьсон зүйлдээ хэрэглэж чадаж байгаа, эсэх нь асуудлын гол юм. Монголын [...]