Хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх шаардлага
Манай улсад иргэдийн тэтгэврийн харилцаа нь УИХ-аас 1994 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулиудаар зохицуулагддаг ба 1995 оноос тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтыг дэвшүүлж, УИХ-аас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл” болон “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталж, тэтгэврийн шинэчлэлийн талаар дунд, урт хугацаанд мөрдөн ажиллах бодлогыг тодорхойлсон байдаг. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх зорилтыг хангах шинэчлэл хараахан [...]