Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлийн сонгуулийн дүн гарлаа.
Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлийн сонгуулийг 2019.03.18-ны өдрөөс www.tus.mn цахим хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр зохион байгууллаа. Сонгуульд 611 гишүүн саналаа амжилттай өгсөн нь идэвхтэй гишүүдийн 52 хувьд хүрсэн тул санал хураалтыг ТУС-ийн дүрмийн дагуу амжилттай болсонд тооцож сонгуулийг 2019 оны 04 сарын 05-ны өдрөөр дуусгав. Сонгуулийн ажлын хэсэг 2019 оны 4 сарын 14-ний өдөр сонгуулийн үр дүнг хянаж, баталгаажууллаа. Санал хураалтын тооллогын үр дүнгээр нэр дэвшигч С.Тулга 215, Д.Цэвэлмаа 175 саналаар хамгийн их санал авч 2019-2021 онд Тэтгэврийн Ууган Сангийн Хяналтын зөвлөлд [...]