Хувийн тэтгэврийн сан нь иргэдийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангахын зэрэгцээ нийгмийн баялагын зөв хувиарлалтыг бий болгодог

Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэн нэг зорилгын төлөө нэгдэх нь  амжилт авчирдаг гэсэн алсын хараагаар анх  байгуулагдсан цагаасаа эхлэн хүний үнэ цэнэ, мэдлэг чадварыг үнэлэн, урамшуулж ирсэн Голомт банк ажилтнуудынхаа сайн сайхан, ирээдүйн баталгаат амьдралын төлөө хийж хэрэгжүүлсэн олон томоохон ажлуудын  нэг нь 2010 оны 7 сарын 2-ны өдөр Тэтгэврийн Ууган Санг анх үүсгэн байгуулсан явдал юм. Сайн дурын үндсэн дээр санд нэгдэн  орсон ажилтнуудад тэтгэврийн насанд хүрэх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажлаас чөлөөгдөх үед нэмэлт тэтгэврийн  хангалттай орлоготой байх нөхцөлийг хангах [...]

2018-06-19T10:30:55+08:002015-03-09|Таны мэдлэгт|

Хувийн тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх шаардлага

Манай улсад иргэдийн тэтгэврийн харилцаа нь УИХ-аас 1994 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулиудаар зохицуулагддаг ба 1995 оноос тэтгэврийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн. Ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх зорилтыг дэвшүүлж, УИХ-аас 1999 онд “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэл” болон “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталж, тэтгэврийн шинэчлэлийн талаар дунд, урт хугацаанд мөрдөн ажиллах бодлогыг тодорхойлсон байдаг. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх зорилтыг хангах шинэчлэл хараахан [...]

2020-03-12T18:28:07+08:002015-02-05|Таны мэдлэгт|

Тэтгэврийн сангуудын хөрөнгө оруулалт дэлхий дахинаа…

Тэтгэврийн сан нь ажил олгогчын дэмжлэгтэйгээр ажилтуудыг тэтгэврийн насанд хүрэх үед хангалттай тэтгэврийн орлогоор хангах зорилготойгоор урт хугацаанд тогтвортой өсөлтийг бий болгодог мөнгөн хөрөнгийн санг хэлдэг. Улс орнуудын хөгжил, эдийн засгийн нөхцөл байдал, нийгмийн хамгааллын бодлого, тухайн оронд хэрэгжиж буй тэтгэврийн тогтолцооны хэлбэрээс хамааран Тэтгэврийн сангууд нь төрийн болон хувийн хэлбэрээр зохион байгуулагддаг. Тэтгэврийн сан нь ард иргэдээс тэдгээрийн хуримтлалыг төвлөрүүлж, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг санхүүгийн болоод хөрөнгийн зах зээлээр дамжуулан эдийн засгийн үр ашигтай салбаруудад хөрөнгө оруулалт хийж, оруулсан хөрөнгө [...]

2020-03-12T18:28:07+08:002015-02-05|Таны мэдлэгт|

Бизнесийн амжилтын гол үндэс нь ажилтнуудыг үр бүтээмжтэй ажиллуулдаг тэднийг сэтгэл хангалуун байлгадаг байгууллагын урамшууллын хөтөлбөр юм

Байгууллагын хамгийн үнэт капитал болох ажилтнуудын орох, гарах хөдөлгөөн ихсэх нь туршлагатай багийг бүрдүүлэх боломж үгүй болж улмаар байгууллагын хөгжлийн явц удааширдаг аюултай. Бизнес амжилттай байх гол үндэс нь ажилтнуудыг үр бүтээмжтэй ажиллуулдаг, тэднийг сэтгэл хангалуун байлгадаг байгууллагын урамшууллын хөтөлбөрүүд юм. Монголчуудын хувьд ажилтнуудын урамшууллыг цалин нэмэхээр ойлгодог бол өндөр хөгжилтэй оронд ажилтнуудаа үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллуулах үндэс болсон байгууллагын хүний нөөцийн олон урамшуулалт хөтөлбөрүүд байдаг. Эдгээрээс ажилтнуудыг хамгийн ихээр татдаг нь байгууллагын тэтгэврийн хөтөлбөр юм. Ихэнхи монголчуудын хувьд [...]

2020-03-12T18:28:07+08:002015-02-05|Таны мэдлэгт|

Ирээдүйдээ өнөөдрөөс эхлэн санаа тавьж амьдаръя

Нийгмийн даатгалд иргэн нь сайн дураар болон албан  журмаар даатгуулах ба даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд шимтгэл  төлдөг бөгөөд дээрх шимтгэлээс тэтгэврийн даатгалын санд 7,0 хувийг төлдөг юм. Тэтгэврийн даатгалын сан нь  дотроо өндөр насны тэтгэвэр, тахир  дутуугийн тэтгэвэр,  тэжээгчээ  алдсаны тэтгэвэр гэсэн 3 төрөлтэй байна. “Өндөр насны тэтгэвэр” гэж иргэн өндөр наслах, тэтгэврийн насанд хүрэх үед амжиргааны эх үүсвэрийг хангах, тэтгэврийн хангалттай орлогын эх үүсвэртэй байх зорилгоор төр болон хувийн хэвшлийн тэтгэврийн мэргэжлийн байгууллагаас [...]

2018-06-19T10:33:06+08:002015-02-05|Таны мэдлэгт|